Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хуурамч нисгэгчийг баривчиллаа

Голландын цагдаа нар нисэх зөвшөөрөлгүй атлаа Амстердамаас Туркийн нийслэл Анкара орох 101 зорчигчтой онгоцыг жолоодон хөөрөх гэж байсан Шведийн иргэнийг баривчилсан байна. Баривчлагдсан залуу одоо 41 настай агаад “Европын иргэний агаарын тээврийн компаниудад 13 жил ажиллаж, 10.000 гаруй цагийн нислэг хийсэн” хэмээн мэдүүлжээ.
Цагдаагийн газрын олж тогтоосноор уг этгээд зөвхөн жижиг онгоц жолоодох эрхийн үнэмлэхтэй ч түүнийх нь хугацаа аль хэдийн дууссан  агаад  зорчигч тээврийн онгоц жолоодох тухай ярилтгүй гэнэ. Түүний ажиллаж байгаа Туркийн “Corendon Airlines” иргэний агаарын тээврийн компани “Тэр манай компанид хоёр жил ажиллаж байгаа. Биднийг хуурамч бичиг баримтаар чулуу хөөлгөж байсан байна” гэв. Голландын цагдаа нар түүнийг хуурамч бичиг баримт ашиглан ажилд орж, нислэг гүйцэтгэж байж мэднэ гэсэн мэдээллийг Шведийн зохих албаны чүмүүсээс авсан аж.
Нэрийг нь олон нийтэд хараахан зарлаагүй байгаа хуурамч нисгэгчийг хуурамч бичиг баримт ашигласан, зөвшөөрөлгүйгээр иргэний агаарын тээррийн онгоц жолоодсон хэргээр буруутгаж, шүүх хурал хүртэл саатуулахаар болжээ. 
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.