Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль сахиулах байгууллагууд гал нээх болно гэжээ

Өнгөрсөн даваа гарагт буюу дөрөвдүгээр сарын 19-нд Киргизийн нийслэлийн захын дүүрэгт 5 хүн амь үрэгдэж, 30 орчим хүн шархадсан эмх замбараагүй байдал болсон билээ. Үүнтэй холбогдуулж тус улсын түр Засгийн газрын тэргүүн Роза Отунбаева мэдэгдэл хийжээ.
“Киргизийн шинэ удирдлага эмх замбараагүй байдал, хүчирхийллээс сэргийлж, байдлыг тогтвортой болгохын тулд бололцоотой бүх арга хэмжээг авч байна. Бие даан нийгмийнхээ эмх журмыг сахиулж, иргэдийн аюулгүй байдлыг хангах хангалттай хүч бидэнд бий” гэж Роза Отунбаева мэдэгджээ. Үүний өмнө тэрбээр мэдэгдэхдээ, дээрэм тонуул хийх, иргэдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах, иргэний болон цэргийн байгууламжид халдсан тохиолдолд хууль сахиулах байгууллагууд гал нээх болно гэжээ.
Түр Засгийн газрын тэргүүн эмх замбараагүй байдлын үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд оршин суугчдадаа тайван байж, өдөөн хатгалгад өртөхгүй, нийгмийн амар тайван байдал, угсаатан хоорондын эв түнжинг эвдэх гэсэн хүчнийхний эсрэг хатуу зогсохыг уриалсан байна.
Д.Жаргал"Монцамэ" мэдээлж байна

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.