Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хуульчдын давтан сургалт орон нутагт болно

ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэн нь орон нутаг дахь хуульчдад зориулсан хоёр дахь удаагийн сургалтыг найман чиглэлээр бүсчилэн зохион байгуулах гэж байна. Ингэхдээ

1. Увс, Баян-Өлгий, Ховд

2. Говь-Алтай, Завхан

3. Баянхонгор, Өвөрхангай, Архангай

4. Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ

5. Хэнтий, Дорнод, Сүхбаатар

6. Говь-Сүмбэр, Дорноговь

7. Дундговь, Өмнөговь

8. Хөвсгөл гэсэн аймгуудын төвүүдэд сургагч багш нар сургалт хийх юм.

Энэ удаагийн сургалтад 800 гаруй хуульчдыг хамруулан Үндсэн хуулийн эрх зүй, Хуульчийн ёс зүйн сэдвээр есөн багц цаг хангуулна. Тус хүрээлэнгээс энэ оны зургадугаар сард зохион байгуулсан орон нутгийн эхний сургалтад шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульчийн гэрчилгээ бүхий хуульчид өргөнөөр хамрагдаж амжилттай болсон билээ.

Түүнчлэн хуульчдад зориулсан төлөвл өгөөт давтан сургалтууд ХЗҮХ-д тогтмол зохион байгуулагдаж байна. Хуульчид жилд дунджаар 10, гурван жилд нийт 30 багц цаг буюу нийт танхимын 120 цагийн сургалтад хамрагдах үүрэгтэй. Хуульчийн үргэлжилсэн сургалтын журмаар багц цагаа танхимын бус арга, хэлбэрээр хангах боломжийг хуульчдад олгодог.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.