Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хуулийн төслийг дэмжив

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.
Хуулийн төслийг боловсруулахдаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын  хамрах хүрээг оновчтой тогтоож, төрөөс дэмжлэг шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын зохион байгуулалтыг орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцсэн байдлаар өөрчлөх, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн хөрөнгийн хуваарилалтыг боловсронгуй болгох, үр нөлөөг сайжруулах, төвлөрлийг сааруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд нутгийн захиргааны болон хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын үүрэг, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зарчим баримталсан байна.
Төсөл батлагдсанаар :
•    хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, хөтөлбөрийн зохион байгуулалт сайжирч, хамрах хүрээ өргөжинө
•    хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажил хөтөлбөрт суурилсан байдлаар өөрчлөгдөж зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрийн үр нөлөө, хүртээмж сайжрана
•    иргэдийг ажилгүй болохоос нь өмнө хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамруулж ажилгүйдлийг бууруулахад бодитой нөлөө үзүүлнэ
•    хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг орон нутгийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн явуулах, хөдөлмөр эрхлэлтийн албаны үүрэг, оролцоо нэмэгдэнэ
•    ажилгүйдлийн түвшний үзүүлэлт, ажил эрхлэлтийн түүвэр судалгаа Хөдөлмөр эрхлэлтийн албаны бүртгэлээр ялгаатай гардаг байдал арилна
•    хувиараа аж ахуй, хөдөлмөр эрхлэгчдийг жижиг зээлээр дэмжих үйлчилгээ өргөжиж зээлийн баталгаа, барьцаа зэргээс чөлөөлөгдсөнөөр жижиг зээлийн үйлчилгээ эзэндээ хүрч хувийн секторт ажлын байр нэмэгдэнэ гэж Засгийн газар үзэж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.