Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хуулийн заалтад өөрчлөлт оруулах саналыг хүргүүлжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүү, хөдөлмөр хамгааллын хяналтын хэлтсээс  Нийгмийн халамжийн болон нийгмийн хамгааллын зарим хуульд өөрчлөлт оруулах  саналыг холбогдох байгууллагад хүргүүлжээ.  Учир нь тус хэлтсээс өнгөрөгч оны сүүлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын газар, дүүргүүдийн халамж үйлчилгээний хэлтсүүдийн санхүү аж ахуйн үйл ажиллагаа, сангийн бүрдүүлэлт зарцуулалт, хуулийн хэрэгжилтэд шалгалт хийсэн байна. Шалгалтаар нийгмийн хамгааллын зарим хууль тогтоомж амьдралд хэрэгждэггүйг тогтоож  ядуу өрх, иргэний тодорхойлолтыг оновчтой болгох, иргэн бүрийн нийгмийн хамгааллын ач холбогдол, тусламж үйлчилгээ, хөтөлбөрт хамрагдсан байдлыг бүртгэдэг “Нийгмийн хамгааллын карт” хөтөлдөг олон улсын жишгийг мөрдөх нь зүйтэй хэмээн үзжээ. Түүнчлэн төсөвт байгууллагууд батлагдсан төсвийг хэтрүүлэн зарцуулдаг, удирдах дээд байгууллагын зөвшөөрөлгүйгээр зардлын зүйл ангийг хооронд нь гүйлгэж, төсөвт тусгагдаагүй өндөр үнэтэй тоног төхөөрөмж, эд хогшлыг зөвшөөрөлгүй худалдан авсан, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зэрэг олон зөрчил илрүүлжээ. Мөн 54537,8 мянган төгрөгийн акт тогтоож зохих байгууллагын мэдэлд үлдээж барагдуулахаар улсын байцаагчид акт тогтоосон байна.
Х.Эрдэнэбулган

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.