Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хуулийн асуудлаар Ерөнхийлөгчид Ж.Баярцэцэг тусална

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн асуудал хариуцсан туслахаар Ж.Баярцэцэгийг өчигдөр томилов. Жигмиддашийн Баярцэцэг МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 1998 онд дүүргэж, хуульч мэргэжил эзэмшсэн. Мөн Колумбын их сургуульд 2000-2001 онд судалгааны ажил хийж, 2008 онд Харвардын их сургуульд хуулийн магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 1997-1998 онд УИХын Тамгын газарт ажилтан, 1998-2000 онд Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан төрийн бус байгууллагад төслийн ажилтан, 2001 онд НҮБ-д дадлагажигч, 2001-2010 онд Нээлттэй нийгэм хүрээлэнд Засаглалын хөтөлбөрийн менежерээр ажиллаж байсан. 2008 онд Вашингтон хотноо Хэрэглэгчдийн холбоонд бодлогын судлаач хийхдээ АНУ-ын Конгресстэй холбоотой ажиллаж, 2009-2011 онд Америкийн Өмгөөлөгчдийн холбооны (American Bar Association) Монгол дахь төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэжээ.

Хүний эрхийн хуульчийн хувьд тэрбээр төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх төвүүдийг Монголд байгуулахад идэвхтэй оролцож, авлигын эсрэг тууштай ажилласан бөгөөд шийдвэр гаргахад иргэдийн оролцсон байна. Мөн Хүний эрхийн Үндэсний комиссын, Мэдээллийн эрх чөлөөний, Сонирхлын зөрчлийн тухай, Авлигын эсрэг хуулийн төсөл боловсруулахад оролцжээ.

Түүнчлэн олон улсын байгууллагуудад зөвлөгөө өгч, дэлхийн хэмжээнд явуулсан хэд хэдэн судалгааны ажилд оролцсон гэж Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.