Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хурд хэтрүүлэн автобустай мөргөлдөв

 Испанийн Мадрид хотод 18-20 настай долоон залуу BMW автомашинтай явж байгаад автобустай мөргөлдөж, гурав нь нас барж, дөрөв нь хүнд бэртжээ. Нас барсан хөвгүүдийг Хуан, Жерард, Андреа, Аррианна гэдэг аж.

Уг хэрэг өнгөрсөн ням гаригийн шөнө болсон бөгөөд цагдаа нарын ярьснаар “Ламасла” зоогийн газрын гадаах хурд хэмжигчид 183.12 км/цаг хэмээн тэмдэглэгдсэн байна.

Хотын цагдаагийн газрын ажилтан “Хэргийн газраас 12 грамм мансууруулах бодис олдсон. Тэгэхээр хөвгүүд автомашин жолоодохоосоо өмнө хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй” гэж “Ле Мундо” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.