Улсын драмын эрдмийн театр сар шинийн дараагаас эхлээд шинэ бүтээлүүдээрээ үзэгчдэд бэлэг барихаар төлөвлөөд байгаа гэнэ. Цаг сар гарсны дараахан Оросын зохиол Г.Красногоровын “Хунгийн дуу” жүжгийг Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж найруулж тайзнаа тавихаар бэлтгэлдээ оржээ. Уг жүжгийн гол дүрүүдэд тус театрын ахмад жүжигчид тоглож байгаа аж. Ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын жүжигчин Г.Мягмарнаран нар тоглоно. Уран бүтээлийн хурыг нэгэн зэрэг буулгахаар бэлтгэж байгаа тус театрын тайзнаа “Диваажингийн үүдэнд”, “Дон Жуаны нэрсийн жагсаалт” хоёр жүжиг амилах юм. Дээрх жүжгүүдийг тус театрын найруулагч Ч.Найдандорж найруулах юм байна.







0 Сэтгэгдэл