Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хулгай хийх гэж яваад хүн хөнөөжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг, Кино үйлдвэрийн хойно барьж буй барилгын манаачаар ажилладаг хятад иргэдэд халдаж, нэгнийх нь амийг бүрэлгэсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд хамтран эрэн сурвалжилсны дүнд уг гэмт хэргийг үйлдсэн залуусыг баривчилжээ.

Тус дүүргийн цагдаагийн хэлтсийн эх сурвалж “Сэжигтнүүдээс дөрвийг нь саатуулсан, гурвыг нь баривчлаагүй байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Юутай ч хэргийг үйлдсэн залуусыг 24 цагийн дотор илрүүлсэн” гэлээ. Өөр нэгэн эх сурвалж “Уг хэргийг бие биенээ таньдаг долоон залуу үйлдсэн. Тэдний нэг нь өнгөрсөн жил сургууль төгссөн, хувиараа аж ахуй эрхэлдэг юм билээ. Тэрбээр фанерь хэрэгтэй байна. Энэ барилгаас авъя гэж ярилцаад “Портер” машин хөлөглөж “Happy” хорооллын барилга руу очсон юм билээ. Хашаанд ороход нэг хүн гарч ирээд яах гэж явааг нь асуусан байгаа юм.

Гэтэл тэд түүн хүү дайрч зодсон байна. Гэтэл байрандаа үлдсэн нэг нь хашгираад байхаар нь бас дайрч орсон юм билээ. Тэгээд нэгийнх нь амь насыг бүрэлгэж, нөгөөг нь гэмтээжээ. Сэжигтнүүд хулгай, дээрэм хийхээр очоод хүний амь нас бүрэлгэснээ хүлээж байгаа. Тэд гар утас, компьютерээс гадна 600 мянган төгрөг дээрэмдсэн” гэв. Мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын “Channel” төвийн 307 тоотод Жан гэдэг хятад эмэгтэйг хөнөөсөн хэрэг уржигдар гарсан. Уг хэргийг үйлдсэн этгээдийг ч олж тогтоосон талаар тус дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтан мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.