Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хулгай хийж байгаад баригдаад сүх барин дайрчээ

Танай гэрт хулгай орсон байвал гэртээ орох гэж яарах хэрэггүй гэж цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Учир нь хулгайч гэрт тань байж таарвал  таны амь нас, эрүүл мэндэд чинь халдах гэж дайрах оролдлого хийх  магадлалтай тул түрүүлээд цагдаагийн байгууллагад мэдэгдэх нь зөв гэлээ.
Сүхбаатар дүүргийн 14-р хороо Хандгайтын  37-435 тоотын эзэн Золбоо гэртээ орох гэтэл цонхыг нь хагалж  хулгай орсон байхыг олж харжээ. Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд эргээд гэртээ орох гэтэл хулгайч гэнэт гарч ирэн түүн рүү  сүх бариад дайрчээ. Яг энэ мөчид нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийнхэн ирж гэмт этгээдийг үйлдэл дээр нь  таслан зогсоосон байна.
Гэмт этгээд болох эрхэлсэн ажилгүй Э булган малгай, 3ш утас, савхин дээл, 2ш цүнх, туулайн арьсан шуба зэргийг хулгайлж байгаад баригдсан байна.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.