Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хулгай, дээрмийн хэрэг ихэслээ

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан хулгай, дээрмийн хэрэг гарах нь эрс ихэсчээ.  Өнгөрсөн пүрэв гаригт л гэхэд дээрх төрлийн гэмт хэрэг нийслэлийн хэмжээнд 50 гаруй гарсан байна. Тухайлбал, Баянгол дүүргийн VI хороо, “Эппэс” худалдааны урд авто зогсоол дээр байсан  машины хойд талын цонхыг нь хагалан зөөврийн компьютер болон бусад эд зүйл, мөн тус дүүргийн V  хороо, Эко констракшний баригдаж байгаа барилгаас туслах ажилтан М зэс голтой цахилгааны утас хулгайлахыг завдсаныг газар дээр нь илрүүлсэн, СХД-ийн XVII хороонд оршин суух иргэн Ч-ийн гэрээс VCD тоглуулагч алдсаныг илрүүлсэн байна. Хэргүүдийг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын цагдаа нар илрүүлсэн байна.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.