Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хулгайн эртний эдлэл худалдаж авдаг ченжийг тогтоожээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн 10 дугаар байранд амьдардаг лам өвгөнийд өнгөрс өн хоёрдугаар сарын 23-нд гэмт хэрэгтнүүд халдаж бурхан шүтээнийг нь дээрэмдсэн талаар бид мэдээлсэн. Уг хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын харьяат дөрвөн залуу үйлдсэн. Тус дүүргийн цагдаагийн хэлтсийн эх сурвал жийн мэдээлснээр 27 настай М.Чинзориг, 19 настай Э.Болоржаргал нарын дөрвөн залуу дээрх хэргийг үйлдсэн нь тогтоогдоод байна. Энэ хэргийг зохион байгуул сан М.Чинзориг “Бурхдыг борлуулж мөнгө  олох гэсэн юм. Өндөр үнэд хүрэх юм шиг санагдаад дээрэмдсэн. Өмнө нь нэг удаа хулгайлах гэж оролдоод чадаагүй. Тэднийд энэ хоёр бурхан байгааг ном уншуулах гэж ирээд мэдсэн” гэжээ. Тэд нэг бурхныг нь “Хархорин” захын ченжид нэлээд өндөр үнээр худалдсан байсныг цагдаагийнхан олж авсан байна. Энэ хэрэгт хамтран оролц сон Б.Мөнхжаргал КУДС-д суралцдаг бөгөөд мэдүүлэгтээ “Сургалтын төлбөрөө олох мөнгөтэй болж магадгүй гэж дагаж явсан” гэжээ. М.Чинзориг уг айлыг дээрмдсэнээс гадна өмнө нь өөр хэд хэдэн айлаар орж эд зүйл хулгайлж байсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутаг, Нэхмэлийн байранд хурал номын үйл ажилллагаа явуулдаг газарт орж бурханд хадаг өргөөд гарахдаа мөнгөн цөгцийг нь хулгайлж байжээ. Мөн Төв аймгийн хийдийн Да лам хийдэг Б-ын гэрт ороод хэтэвч, Гандантэгчинлэн хий дийн нэгэн ламынд хүүхдүүдийг нь байхад “Бурханд нь мөргөчихөөд гаръя” гэж ороод хоёр жижиг бурхныг нь авч оджээ. Мөн хүүхдээ дагуулан айлд орж эд зүйл хулгайлж байсан нь ч илэрчээ. Шалгалтын явцад энэ мэтээр 10 орчим удаа хулгай хийсэн нь тогтоогдсон байна. Тэд хулгайлсан эд зүйлээ “Урт цагаан”-д эртний эд зүйл авдаг Хүрлээ гэдэг хүнд худалддаг байснаа ч хэлсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.