Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хулгайгаар мод бэлтгэсэн тохиолдол бүрт эрүүгийн хэрэг үүсгэнэ

Ой модоо хамгаалах зорилгоор хулгайгаар мод бэлтгэсэн тохиолдолд хэмжээг нь харгалзахгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж байхаар болжээ. Өмнө нь хулгайлсан модны өртөг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 108 мянган төгрөгөөс доош байвал эрүүгийн хэрэг үүсгэдэггүй байв.  Түүнчлэн ойн хэрэг эрхлэх газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй модны захуудыг хаах саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.  Тэдний явуулсан шалгалтаар модны найман захад 140 гаруй хөрөө рам ажиллаж байгаа нь тогтоогджээ.  Энэ нь нийслэлд орж ирсэн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй хулгайн мод модны зах болон хөрөө рамаар дамждаг бөгөөд эдгээр  нь хулгайн мод борлуулахыг өөгшүүлж байгаа гэж үзжээ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.