Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хулгайгаар гаргах гэсэн тарваганы 6000 гаруй арьс илрүүлэв

Хориотой бараа хил давуулах гэсэн оролдлого энэ сарын 13-нд Замын- Үүдийн шалган нэвтрүүлэх боомтод гар чээ. Бор-Өндөрийн уурхайгаас төмрийн хүдэр ачиж, Эрээний чиглэлд явж байсан галт тэргийг хянаж явсан хилийн цэрэг төмрийн хүдэр дор сэжигтэй зүйл байгааг анх харсан байна.

Хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтан, гаалийн улсын байцаагч хоёрыг очиж шалгахад дэлгэж хатаагаад, хэсэг хэсгээр нь хуйлан, гадуур нь юмаар ороосон 6384 ширхэг тарваганы арьс гарч иржээ. Энэ их хэмжээний арьсыг Монголын зах зээлийн ханшаар үнэлбэл 51 сая төгрөг болж байгаа аж.

Төмрийн хүдэр нь Хятадын хөрөнгө оруулалттай “Туньши” компанийнх ч арьсны эзэн тодорхойгүй байгаа гэнэ. Уг хэргийг Замын-Үүдийн тагнуулын газар шалгаж байна.

Монгол Улсад тарвага агнах хориотой. Тиймээс хулгар шарын эд эрхтнийг хил давуулах нь хууль бус хэрэг юм

 Х.БОЛОР

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.