Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хувьчлах этгээдийн жагсаалтыг батлав

2010 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтыг батлав.
Жагсаалтад заасан төрийн өмчит этгээдийг хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг зохих хууль, тогтоомжийн дагуу холбогдох төрийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хороо /Д.Сугар/-нд даалгав.
Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрд ногдох хувьцааг шилжүүлэх, хувьцааны тодорхой хэсгийг дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд үе шаттайгаар арилжаалах талаар тодорхой санал боловсруулж 2010 оны гуравдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хороо /Д.Сугар/-нд даалгав.
2010 онд :
•    “Багануур” ХК
•    “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК
•    “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК
•    “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
•    Монголын Хөрөнгийн бирж
•    “Эрдэнэ зам” ТӨХК
•    “Монголын цахилгаан холбоо” ХК
•    “Автоимпекс” ХК
•    “Улаанбаатар АЗЗА” ТӨХК
•    Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийг хувьчлах, өөрчлөн байгуулахаар болжээ.
   

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.