Хуванцар бүтээгдэхүүнийг дахин ашиглаж болдогт олны анхаарлыг татахын тулд Тайванийн “Far Eastern Group” компани 1,5 сая ширхэг хуванцар саваар гурван давхар танхимыг улсынхаа нийслэлд барьсан тухай Ройтер агентлаг мэдээлэв.
“EcoARK” гэдэг үзэсгэлэнгийн танхим нь дугуй суудал, музейн талбайтай, мөн хүйтэн агаар үлээх зориулалт бүхий, хүрхрээ шиг урсаж буй усыг дүрсэлсэн дэлгэцтэй ажээ. Хуванцар саван барилга 26 метр өндөр, 130 метр өргөн бөгөөд барилгачид хуванцар савуудыг хогийн цэгээс цуглуулсан байна.
Компанийн төлөөлөгчдийн баталснаар, тэдний бүтээл хуванцар саваар хийсэн дэлхийн цорын ганц үзэсгэлэнгийн танхим ажээ. Үзэсгэлэнгийн танхим 4,2 сая долларын үнэ хүрэх гэнэ. Тэд ирэх тавдугаар сард Тайпэй хотын захиргаанд бүтээлээ гардуулан өгөх ажээ. Зөөж болдог хуванцар танхимыг арваннэгдүгээр сард цэцгийн үзэсгэлэн болох газарт аваачих юм.
Урьд нь хуванцар саваар зүү, хүлэмж, хөвдөг арал зэрэг ер бусын өөр олон зүйлийг хийсэн байна. 12 мянган хуванцар саваар хийсэн “Plastiki” завь хөлөглөсөн багийнхан Номхон далайгаас Австрали руу хөвж явна. Тэддалай тэнгисийг хуванцар сав бохирдуулж байгаад дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор ийн аялж байгаа гэнэ.
Д.Жаргал







0 Сэтгэгдэл