Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Х.Тэмүүжин 37 хувийн саналаар ҮЗХ-ноос хасагджээ

ҮЗХ-ны гишүүн болох, тэнд нөлөөллөө тогтоох гэсэн фракцуудын тэмцэл АН дотор ид өрнөж байна. Нийслэлийн Баянгол дүүргийн АН-ын хорооны хурал өнгөрсөн пүрэв гаригт болжээ. Эднийх ҮЗХ-ндоо 12 суудалтай аж. Үүний дөрвөн мандатад ротаци явуулсан байна. Баянгол дүүргээс Х.Тэмүүжин, С.Эрдэнэ нар сонгогдсон.

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дүүргийн сонгуульд “бүдэрчээ”. Түүнийг нам дээрээ ажиллаагүй гэж үзэж, санал цөөн өгсөн аж. Ийнхүү дунд шатны сонгуулиар УИХ-ын 28 гишүүнээс ганцхан энэ эрхэм мандатаа алдсан байна. Эрхэм гишүүнд 2011 оны сонгуульд хүч үзэх боломж бий. Үүгээр алдаагаа засаж, ҮЗХ-ны гишүүн болж чадвал 2012 онд УИХын сонгуульд нэр дэвших эрхээ хадгална. Үгүй бол “лааз өшиглөнө” гэсэн үг. Уг дүүргээс “гаднын” голдуу хүн ҮЗХнд орохоор болж байна.

Багануур дүүргийн ҮЗХ-нд харьяалалтай АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат энд хүч үзээд 87 хувийн саналаар нэгдүгээрт сонгогдсон аж. Мөн Сонгинохайрхан дүүрэгт “үзэж тарж” байсан О.Магнай тэндхийн намын хорооны сонгуульдаа ялагдмагц Баянголд ирж нэр дэвшээд 64 хувийн санал авч чаджээ. С.Эрдэнийн хүмүүс гэдэг Отгонбаатар, Лхагвасүрэн нарын шинэ залуу 50 гаруй хувийн саналаар үлдсэн хоёр мандатыг авсан байна. Мөн уг хурлаар Гүйцэтгэх зөвлөлийн зарим төлөөллөө сольжээ. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга хасагдаж, оронд нь С.Одонтуяаг сонгосон гэнэ. Бүх дүүрэг, аймгийн дунд шатны сонгууль дуусаж, дүнгээ гаргасны дараа ҮЗХны хурлын товыг зарлах юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.