Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хоёр Солонгосын хооронд хийсэн цэргийн хэлэлцээрээс гарна гэж Пхеньян сүрдүүлжээ

Хэрэв Сеул суртал ухуулгын хуудас тараахаа зогсохгүй бол 2018 онд хоёр Солонгосын хооронд байгуулсан хурцадмал байдлыг намжаах тухай цэргийн хэлэлцээрээс гарна гэж Пхеньян сүрдүүлжээ. Энэ тухай Associated Press эх сурвалжийг дурдан мэдээлэв. Өмнөд Солонгос хойд хөрш улс руугаа байнга суртал ухуулгын хуудаснуудыг илгээдэг бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга нь ухуулгын материалыг агаарын бөмбөлөгт бэхлэн БНАСАУ руу нисгэдэг гэнэ. Тэдгээр ухуулга явуулж буй хүмүүсийн ихэнх нь Умард Солонгосоос дүрвэн гарсан хүмүүс байдагт Пхеньяны дургүйцлийг төрүүлдэг хэмээн эх сурвалж мэдээлжээ. БНАСАУ-ын эрх баригчдын үзэж буйгаар хил дамнуулан ухуулга хуудас тарааж байгаа явдлыг таслан зогсоох арга хэмжээг Өмнөд Солонгос авах ёстой аж. Харин Сеул үүнийг үг хэлэх эрх чөлөөг хаасан хэрэг болно гэж үздэг юм байна. Сүүлийн үеэд хоёр Солонгосын харилцаа эргээд хурцадмал байдалд орж болзошгүй байгаа аж. Өнгөрсөн 5-р сарын эхээр Умард болон Өмнөд Солонгосын хилийн цэрэггүй бүсэд буудалцаа болжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар галыг БНАСАУ-ын тал эхэлж нээсэн байна. Харин Өмнөд Солонгосын тал хариуд нь  сануулах буудлага хийжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.