Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХОЁР НАМ ДАМЖСАН ХОЛБОО ТОГЛОЛТ ТАВАНТОЛГОЙГ ЧИГЛЭВ ҮҮ?

МАХН-д Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын тунирхлын симфони эгшиглэж байх зуур АН-д “өндөглөсөн” Ардчилсан хүчний холбоо аймаг, дүүргүүдийн намын хороогоор дамжуулан ҮЗХ-ны ротацид дөрөөлөн нэр нөлөөгөө бэхжүүлэхээр шамдаж байна. Хоёр намд өрнөж буй энэхүү холбоо тоглолтын ард нэг зохиогч байгаа гэсэн хардлага нийгэмд нэгэнт бий болчихлоо. Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш харьцангуй амар амгалан байсан улс төр ийнхүү хоёр чиглэлээр, холбоо удирдлагатайгаар доргиж эхэлсэн нь олон зүйлийг тодорхой болгож буй юм. Коксжих нүүрсний баялгаараа дэлхийд дээгүүр жагсдаг Тавантолгойн орд газрыг эргэлтэд оруулахаар Засгийн газраас бодлогоо тодорхойлж, төмөр замын маршрутын асуудал шийдвэрлэх шатанд шилжээд байгаа үед Монголын улс төрд ийнхүү тогтворгүй байдал үүссэнийг гадаад, дотоод бизнесийн бүлэглэлүүдийн үйл ажиллагаатай холбон ойлгож болно.

АРДЧИЛСАН ХҮЧНИЙ ХОЛБООНД С.ЭРДЭНЭ НОЁЛОХ БОЛОВ

Зургаан ерөнхий лөгчтэй гээр байгуулагдан, анх дугаар их хурлаа сүр дуу лиантай хийсэн Ардчилсан хүчний холбоо АН-ын аймаг, дүүргийн хороодыг бужиг нуулж байгаа тухай мэ дээ хэд хоног хэвлэлийн хууд сыг чимэглэв. Анхандаа тус холбооны ард Ц.Элбэгдоржийг байгаа мэтээр хардсан. Ерөнхийлөгчийн сон гуулиас өмнө С.Баярын эсрэг нэг хэсэгтээ зуузай холбон шазуур зуугаад байсан Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар ын найрамдал улс төрийн өрсөл дөөний эрхээр хоёр талдаа гарсан билээ. Гэвч тэдний эв нэгдлийн дундаас нэгэн эвтэйхэн бор шувуу төрж, завсрын үйл ажиллагаа явуулан замын хожоо харах болсон бололтой. З.Энхболдын тэргүүлсэн Ард чилсан хүчний холбоонд эдүгээ С.Эрдэнийн ноёрхол хүчээ авч байгаагаас энэ бүхнийг таамаглаж болно. Хэдийгээр З.Энхболд Н.Алтанхуягтай намын даргад өрсөлдөн ялагдал хү лээж, хамтарсан Засгийн газрыг “насан туршдаа” хү лээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгд сэн боловч мөн чанар, итгэл үнэмшилдээ тууштай, хувийн эрх ашгаа хувьсгалын тусын тулд гээж чаддаг нэгэн. Харин З.Энхболдын нэр хүнд итгэл үнэмшлийг ашиглаж АН-д Арчилсан хүчний холбоог байгуулан, хамтарсан Засгийн газрын эсрэг ашиглах сонирхол С.Эрдэнийн зүгээс гарсан байж болохыг тус намын учир мэдэх лидерүүд хэлэлцэж байна. С.Эрдэнэд ийм алхам хийх шалтгаан нэгээр тогтохгүй бий гэлцэнэ.

Х.БАТТУЛГЫН АРДЧИЛСАН ХОЛБООТОЙ ЗИНДААРХАНА ГЭВ ҮҮ?

Х.Баттулгын улс төрийн карьер өрсөн өгсөх прогрессоор явсан явдал Монголын ардчилсан холбоог “бие, сэт гэлээр” нь өөрийн болгон өөриймсс өнөөс эхтэй. Хамгийн ууган, хамгийн суурь багана сайтай эл фракц Х.Баттулгын үед жинхэнэ утгаараа АН-д улс төрийн үүрэг гүйцэтгэх болсон билээ. Үүнд МоАХ-той нэг хэсэг хувь заяагаа лавхан холбож явсан С.Эрдэнэ таагүй ханддаг гэх. Тиймээс ч АНд МоАХ-той өрсөлдөх томоохон фракц буюу холбоо байгуулж, зиндаархах бодолтой байж болох. Юутай ч Ардчилсан хүчний холбоо байгуулагдлаа

Зургаан дэд ерөн хийлөгчөө даган зургаа талцаад байгаа юм одоохондоо алга. Гэхдээ С.Эрдэнийн идэвхтэй үйл ажиллагааны “буянаар” тус холбоонд түүний эрх мэдэл, нөлөө улам бүр өсөж байгааг ротацийн сонгуульд хэний хүн илүүрхэж байгаагаас мэ дэж болох гэнэ. Үүнээс гадна Баянголоор овоглодог С.Эр дэнийг нэгэн хардлага дагах болсоор удсан. 2009 оны Ерөн хийлөгчийн сонгуулийн кам панит ажлын ид үед гэнэт чөлөөлөгдөн гарч ирсэн түүнийг захиалгын хүн гэсэн тодотгол дагах болжээ. Суллагдмагцаа АН-д халгаатай байж болох, тус намынхны эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх хэд хэдэн алхам хийсэн талаар ужиг урт яриа эдүгээ ч өрнөж байна. Нийслэлийн АН-ын хорооны дарга тэрбээр магадгүй Ц.Элбэг доржид халгаатай байж болох үйлдлүүдээрээ турш лагатай улс төрчдийн анхаарлыг татсан бололтой. Тиймээс л түүнийг Н.Энхбаярын захиалгын хүн гэх хардлага бий болсон аж.

Д.СҮРЭНХОР БА ЦАГ ҮЕИЙН ДАВХЦАЛ

Ийнхүү улс төр бужигнаж, иргэн Н.Энхбаярын “Ерөнхий лөгчийн сонгуулийн үеэр МАХН нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан” хэмээх мэдэг дэл амнаас ам дамжиж нисэж байхтай давхцан тухайн үед интернэт сайтуудаар захидал нь моод болж байсан Д.Сүрэнхор баригдаж ирлээ. Эл үйл явдлуудыг зориуд давхцуулав уу гэсэн асуулт яах аргагүй гарч ирж буй юм. Ерөнхийл өгчийн сонгууль шу дарга бус болсон гэсэн мессежийг өөрийн биеэр тараан, оройтсон борооны хойноос цув нөмөрч буй Н.Энхбаяр АН-ынхны зохиомжилсон гэх Д.Сүрэнхорын захидлаар дамжуулан хэрэг хуучирдаггүйг нотлохоор улайрч буй тухай МАХНынхан шивнэлдэх болов. Тэгэхээр Д.Сүрэнхороос айх хүн МАХН, АН-ын аль алинд байгаа бололтой. МАХН-ын нэр бүхий залуу лидерүүд Н.Энхбаярын нэр, нөлөөг огоорсныхоо төлөө Д.Сүрэнхорын мэдүүлгээр дам жуулан хатуухан донго хүр тэх магадлал ч өндөр гэнэ. Үүн тэй зэрэгцэн Н.Энхбаярын тунирхлын симфони улам бүр хүчтэй, итгэлтэй уянгалж, хэнээр буран таглуулан их улс төрд хөл тавьсныг нь за рим улстөрчдид нэхэл хатуутай сануулах болов. Түүний энэ мэт үйлдлийг МАХНын ээлжит бага хурлын бэлтгэл ажил хэмээн ойлгож болох. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээж, улмаар Чингэлтэйн нөхөн сонгуульд хүч үзэх гэж МАХНынхныг шавдуулаад “шаварт суу сан” тэрбээр “хөгжлийн замд хөл тавихаар” шамдах олон шалтгаантай нэгэн. Н.Энхбаярыг той рон эргэлдэж байсан улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн Ц.Элбэг дорж, С.Баяр, С.Батболд, Х.Баттулга нарыг бараадан тарамдаж, тэдэнд тал олж чадаагүй зарим нь Ерөнхийлөгч асныг “шөвөгдөж” байгаа гэсэн таамаглал үнэний хувьтай ч байж болох.

ТАВАНТОЛГОЙ БА УЛС ТӨРИЙН ТААГҮЙ БАЙДАЛ

Өнгөцхөн харахад улс төрийн ээлжит бужигнаан мэт ойлгогдож буй энэхүү хоёр нам дамжсан холбоо тоглолт Монголын ашигт малтмал Монголд гай авчрах уу, гавьяа дагуулах уу гэдгийг шийдэх нөхцөл шалтгаан болж буй нь нууц биш. Оюутолгойн талаар таагүй мэдээлэл сүүлийн үед идэвхтэй цацагдах болсон нь ч учиртай. Оюутолгойн бялуунаас хо цорсон хэмээн хар тээн гом доллож буй улс төр, бизнесийн бүлэглэл үүд Тавантолгойг эр гэл тэнд орохоос өмнө тө рийн төвшинд шинэ жор, шинэ хуваарилалт бий бол гохоор санаархаж, зарим нэг нь санхүүжилтийн асуудалд гар татахгүй байгаа мэдээ буй юм. Монголд Гүржийн “оранж” гэгдэх хувьсгалыг хуулбарлаж байсан иргэний нийгмийн залуучууд Ардчилсан хүчний холбооны нэрийг ашиглан, Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн холбоогоор нүүр царай хийн гудамжаа санагалзах болс ны цаана Монголын ашигт малтмалаас хувь хүртэх гэсэн гаднынхны сонирхол байгааг үгүйсгэх аргагүй. Ялангуяа Ерөнхий сайд С.Батболд Тавантолгойг 100 хувь төрийн мэдэлд үлдээх, гаднын компанитай гэрээтэй ажиллах талаар зоригтой дуугарсан нь улс төр бужигнахын шалтгаан болсон гэж хэлж болно. Тэгэхээр энэ удаагийн улс төрийн дуулиан шуугиан даацтай шалтгаан, даамай холоос шидсэн чулуу, Н.Энхбаярын зүгээс хоёр нам дамжин гарч ирсэн төржсөн сонирхол зэрэг олон олон “учир дутагдлыг” өөртөө агуулж байна.

ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАРТ ХАЛДАХЫН УЧИР БА ЗҮСЭМ БЯЛУУ

Улс төрийн шинэ хуваа рилалт, түүнийг дагасан бизне сийн далд ашиг сонирхлыг хөндсөн хаврын синдром Ц.Элбэг доржийн суудлыг ч бас той рохгүй гэдгийг Н.Энх баярын ээлжит мэдэгд лүүд нотолж байна. Хамтарсан Засгийн газ рыг ямар нэгэн байдлаар, яаж ийгээд татан унагах сонирхол хүчтэй бөгөөд олон талтай илрэх болов. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийг огцруулах санаархал АН-д цухалзаж, Ерөн хий сайд С.Батболдоос намын даргын суудлыг ангид авч үлдэх сонирхол МАХН-д идэвхжиж буйгаас үүнийг харж болно. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлээр ч бас оролдох болсон.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд, УИХын дарга нарын суудлыг тойрон ийнхүү бүжиглэх болсон нь хамтарсан Засгийн газрын хувь заяаг хөндөж буй хэрэг билээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн шинэ хуваарилалтыг хүсэмжилж, түүндээ хүрэхийн тулд АН, МАХН-ын албан тушаалд дуртай нөхдийг гар хөлийн үзүүрт ашиглан, хоёр нам дамжсан холбоо тоглолт өрнүүлээд эхэлсэн нь тодорхой боллоо. Чухамдаа үүнд Н.Энхбаярыг хардаж бо лох ч, монголчуудын эв түнжингүй байдал, Ерөнхийлөгч асны алдагдаж буй нэр нөлөө, С.Эрдэнэ, О.Магнай, Ж.Батзандан тэргүүтний албан тушаалын тө лөө, төрд гарахын төлөө юу ч хийхээс буцахгүй “шар ангайхайн” хүслийг ашиглан шатар нүүх сонирхол гадаад ертөнцөөс илэрч болохыг ч дурдах нь зүйтэй болов уу.

Угаас Монголын төрийг хэн нэгнээр дамжуулан хилийн чана даас удирдах хандлага хэдэн зууны өмнөөс байсаар ирсэн нь үнэн юм. Хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний дараах хамгийн ухаалаг шийдвэр байсан. Гэтэл эдүгээ улс төрийн шинэхэн бялуу хуваах шалтгаан болох янзтай. Монголчуудын тархай бутар хай байдал шинэ бялуу, шинэ хуваарилалтаас илүүтэй ашигт малтмал дагасан аймаар ирээдүйг авчрах нь гарцаагүй. Монголын улстөрчид албан тушаал, эрх мэдлийн төлөө ихийг бодож, нэгийг хийж байхад тэдний эл сонирхлыг ашиглан өөрсдийн эрх ашгаа төрд нэвтрүүлэх гэсэн гадна, дотнын бизнес бүлэглэлийнхэн аль эрт хоёрыг санаж, гурвыг амжуулж буй нь энэ. Давхар санаатай, давхар алхмуудын хөлд ард түмэн, амгалан төр чирэгдвэл хэцүү еэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.