Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хоёр намын нэр бүхий гишүүд Хөшөөтийн ордыг хувааж идэхээр завдаж байна

Хөшөөтийн ордыг стратегийн ордод оруулах ёстой хэмээн үзэж хэвлэлийн бага хурал хийлгэсэн "Хөшөөт-Монголын нутаг" хөдөлгөөний мэдээллийг  та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч , ҮАБ Зөвлөлийн дарга Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга     Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Батболд, Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг нарт

Хөшөөтийн ордыг стратегийн ордод оруулах тухай
Ховд аймгийн Дарви, Цэцэг сумын нутаг дахь Хөшөөтийн нүүрсний бүлэг ордуудыг эзэмшиж байгаа "МО ЭН КО" ХХК нь 2007 оноос 3 жил хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа болно. Тус компани нь Ховд аймгийн Дарви, Зэрэг, Манхан, Мөст, Цэцэг, Алтай, Үенч сумдын нутагт 15 лицензээр 64.000 га талбайг хамарсан нүүрсний болон бусад ордуудыг эзэмшиж, өөрийн цахим хуудаснаа 2.4-4.4 тэрбум тонн нөөцтэй гэж дэлхий нийтээр зарлаж, өнөөдрийн байдлаар 27 тэрбум Хонгконг доллар буюу 2.7 тэрбум ам долларыг эх нутгийн минь баялгаар босгоод байгаа билээ.


Бид яагаад энэ баялгийнхаа 34- 51 хувийг эзэмшиж чадахгүй байгаа юм бэ?
1970-аад онд Монгол, Оросын геологичид улсын төсвөөр Хөшөөтийн ордод хайгуул хийхдээ уг орд нь эртний настай, илчлэг өндөртэй 24 сая тонн коксжих нүүрсийн нөөцтэй гэдгийг тогтоосон.
Хожим 2007 онд "Мон-Эн-Ко" ХХК хайгуул хийж, 87.5 сая тонн нөөцтэй хэмээн тайлан гаргасныг "Эрдэс баялгийн зөвлөл" дэмжиж, АМХЭГ-ын дарга тушаалаараа баталсан байна.


Гэтэл "Мо Эн Ко" ХХК нь Австралийн "Лейтон" компанитай хамтран, 460 сая тонн нүүрс олборлох гэрээг 220 сая ам долларын өртөгтэйгээр хийсэн талаар "Лейтон" компанийн мэдэгдлийг БЛУМБЕРГИИН веб сайт зарласан билээ. Зөвхөн энэ баримт л уг орд стратегийн ордод орох зайлшгүй үндэслэл болж байгаа юм.
Ийнхүү гадаад, дотоодод гаргаж байгаа мэдээлэл эрс тэс зөрүүтэй байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Энэхүү компани нь хайгуулын дүнгээ санаатайгаар нууж, олборлосон нүүрсээ хурдан зөөж, жил бүр нөөцөө 100 сая дотор багтаан баталгаажуулж, стратегийн ордод оруулахгүй байх бодлого барьж байгаа нь ил тод боллоо. Одоогоор тус компани 2010 онд 1 сая, 2011 оноос 3 сая, 2012 оноос 5 сая цаашдаа жилд 8 сая тонн нүүрс имтортлоно гэдгээ Блумберг болон БНХАУ-ын веб сайтуудад мэдээлсэн байна.

 

Лхагва гаригт болсон Металл болон гангийн аж үйлдвэрийн чуулга уулзалт дээр Гонконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалдаг Хөшөөтийн уурхайг эзэмшигч Mongolia Energy Corporation 2010 оны 8 дугаар сараас нүүрс экспортолж эхэлнэ гэж мэдэгдэв. Олборлолтын төлөвлөгөөнд дурдсанаар 2010 оны 8 дугаар сараас 2011 оны 7 дугаар cap хуртэл хагас сая тонн түүхий нүүурс олборлож, 2 дахь жилээс 3 сая тонн, 4 дэх жилээс 8 сая тонн болж өснө гэж тус компанийн гүйцэтгэх захирал Шаеффер мэдэгдэв. /БЛУМБЕРГИЙН веб сайтаас/

Уг компани нь 2008, 2009 оны хайгуулын ажлын дүнг Эрдэс баялагын зөвлөлд тайлагнаж, баталгаажсан дүнг мэдээлэхгүй байгаа нь стратегийн ордод оруулахаас зайлсхийсэн үйлдэл болжээ. Энэхүү ажиллагаанд төв, орон нутгийн эрх бүхий албан тушаалтнууд хутгалдан оролцсон нь хууль бус үйл ажиллагааг даамжруулахад нөлөөлж байна.
Хөшөөтийн ордыг стартегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтанд оруулах асуудлыг бүрхэгдүүлэн бүдгэрүүлэх, хувийн явцуу эрх ашгийг урьтал болгон асар их чармайн хөөцөлдөж байгаа хүн бол "Төслийн санаачлагч" хэмээн өөрийгөө зарласан манай МАХН ын нарийн бичгийн дарга У.Барсболд юм. Түүний олон удаагийн үйлдэл нь хамтарсан Засгийн газрын шийдвэр болон эх орны баялгаас иргэн бүрт хувь хүртээх төрийн бодлогыг эсэргүүцэж байгаа хэмээн ойлгогдож байна. Түүнчлэн "Хоёр намын тодорхой нэр бүхий гишүүд, олигорхиуд хоорондоо нэгдэн, улс орон, ард түмний эрх ашгийг уландаа дэвсч байна" гэх хардлага төрүүлж байна.
"Мо Эн Ко" ХХК нь Хонконгийн хөрөнгийн бирж дээр Монгол Улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцэх хөрөнгийн хэмжээ босгосон бөгөөд 9 лицензээр 2693 га талбайд хайгуул хийсэн. Мөн өнөөгийн байдлаар хөрөнгө оруулалтанд зарцуулж байгаа хөрөнгө зэргээс үзэхэд ДНБ-ийн 5%-аас хавьгүй их олборлолт явуулах нь илт харагдаж байгаа юм.
"Мон Эн Ко" компани 2008, 2009 оны хайгуулын ажлын тайланг өнөөг хүртэл гаргаагүй байна.
Өнөөгийн байдлаар:
-Нөөцийн тайлан болон Техник эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлээгүй.
-Ордын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгээгүй байна.
Ингэснээр Ашигт малтмалын тухай хуулийн 30 дугаар зүйлийг зөрчиж байна. Мөн 340 км хатуу хучилттай замын Техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгээгүй байна.
Төвийн болон орон нутгийн эрх бүхий албан тушаалтнуудын шударга бус оролцоотойгоор:
Үндсэн хуулийн бүлгийн 6.1-дэх заалт,
АМТХ-ийн 4.1.11, 55.1,47.1, 47.2.1, 47.2.2, 25.1.6, 29
Газрын хэвлийн тухай хуулийн 20.2.1
БОНБҮ-ний хуулийн 4.2, 6.1.2
Газрын төлбөрийн тухай хуулийн 7.1.4
Татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийг зөрчиж байна.

УИХ-ын нэгдсэн чуулган дээр УИХ-ын гишүүн З.Энхболдын асуусан асуулганд холбогдох эрх мэдэлтнүүд хариулахдаа өөрсдийгөө хэрхэн хаацайлан, асуудлаас хуурай гарахын тулд зугатах оролдлого хийж байсныг бид бүрэн эх материалаас харсан билээ.
Энэхүү ордыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтанд оруулах талаар УИХ-ийн нэгдсэн чуулган дээр асуулга тавигдсан боловч уг ажлыг хариуцсан төрийн дунд, доод албан тушаалтнууд асуудлыг санаатайгаар бүдгэрүүлж байна.
Стратегийн ордод оруулах талаар нааштай арга хэмжээ авч, УИХ дахь намын бүлгүүдийн түвшинд хэлэлцэн, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг гарган шийдвэрлүүлж өгөхийг Та бүгдээс хичээнгүйлэн хүсье.

Хэрэв УИХ, Засгын Газраас дорвитой арга хэмжээ авч, шийдвэр гаргахгүй бол тус хөдөлгөөний гишүүд болон биднийг дэмжигч иргэиий хөдөлгөөнүүдийн хамт уг уурхай, нүүрсний тээврийн нь гол газар болох Дэтгийн даваа, Барлагийн хавцалд цуглаан зохион байгуулж, зам хаах, суулт хийх, өлсгөлөн зарлах хүртэл арга хэмжээ авахыг танд хариуцлагатайгаар мэдэгдье.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.