Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хоёр Герман нэгдсэний 20 жилиийн ойг тэмдэглэв

 ХБНГУ-ын иргэд “Эв нэгдлийн өдөр”-өө тэмдэглэлээ. 20 жилийн тэртээ Берлиний ханыг нурааж, хоёр Герман нэгдсэн билээ. Энэ түүхэн ойн баярыг Герман даяар тэмдэглэсэн бөгөөд Ерөнхийлөгч Кристиан Вульф, Канцлер Ангела Меркель нар ард түмэндээ хандан үг хэллээ.

Мөн дэлхийн нэгдүгээр дайнд ялсан АНУ, Франц, Их Британи, Бельги улсын санаачилсан Версалийн гэрээнд зааснаар Герман улс дайны хохирол учруулсныхаа төлөөх нөхөн төлбөрийг энэ өдөр төлж дуусгажээ. Тус улын “Эв нэгдлийн өдөр”-т зориулж Канцлер Ангела Меркель хэлсэн үгэндээ “Германы ард түмний нэрийг дэлхий дахинд хараар бичсэн энэ дайн дуусаад 92 жил өнгөрчээ.

Энэ аймшигт дайны нөхөн төлбөрийг дуусгавар болгож байгаадаа Германы ард түмэн сэтгэл хангалуун байна. Нэг үндэстнийг тусгаарласан хананы хоёр талд бус, эрх чөлөөт, ардчилсан ХБНГУ-д төрж өсөж буй залуу үеийнхэндээ баяр хүргэе” хэмээжээ.


Х.ОДНОО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.