Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хоёрдугаар амаржих газар эхчүүдээ хүлээж авна

Нийслэлийн Хоёрдугаар амаржих газрын засварын ажил дуусч, энэ сарын 17-ноос эхчүүдээ хүлээн авахаар болов. Өнгөрсөн хоёрдугаар сард тус эмнэлгийн дээврийн засварыг хийсэн “Сүтадо” ХХК ажлаа чанаргүй хийснээс эмнэлгийн дээвэрт нуралт үүсч, цан цохисон тул тэд “Таны төлөө бид” эмнэлгийн байранд үйл ажиллагаагаа явуулж байсан юм.

150 сая төгрөгийн засварыг чанаргүй хийсэн “Сүтадо” ХХК өөрийн хөрөнгөөр засварыг дахин хийлээ. Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Эрүүл мэндийн газар болон Мэргэжлийн хяналтын хамтарсан комисс засварын ажлыг хүлээн авсан бөгөөд өчигдөр халдвар хамгаалалтын шинжилгээний хариу гарч, тус амаржихыг байрандаа нүүж орохыг зөвшөөрсөн байна.

 Р.ОЮУН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.