Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хотын даргыг “амраах” асуудлаар иргэд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Тодорхой асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, хүмүүсээс гарын үсэг цуглуулдаг change.org сайтад нэг иргэн “Хотын дарга Д​.​Сумъяабазарыг ажлаас нь чөлөөлж амраацгаая” гэх хөдөлгөөнийг эхлүүлж, гарын үсэг цуглуулж байна. Ингэхдээ тайлбар хэсэгт нь:

УИХ-ын гишүүний ажлаасаа сайн дураараа татгалзаж Хотын дарга болсон Долгорсүрэн овогтой Сумъяабазар нь сүүлийн хэд хоног унтаж амарч чадалгүй уур уцаар ихтэй байна. Бидний төлөө биш бидний өмнөөс нойр хоолгүй ажиллаж байгаадаа уурлаад байгаа учир амралтыг нь өгөөд ажлаас нь чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Бидний хүсэлтээр ажиллаж ядарч их ууртай байх шиг байна. Тийм учир Хотын дарга Д.Сумъяабазар та ажлаа өгөөд сайхан амарна уу” гэж бичжээ.

Өчигдөр /2020.11.18/ Улсын онцгой комиссын мэдээллийн үеэр Хотын дарга Д.Сумъяабазар сэтгүүлчийн асуултад хариулж байхдаа “Би нойр хоолоо хасан байж энэ олон хүмүүсийг удирдаж байна” гэж хэлсэн. Тэрбээр ийн ярьж байхдаа нэлээд ууртай байсан нь иргэдийг бухимдуулахад хүргэсэн юм. 

Хэрэв та уг хөдөлгөөнд нэгдэхийг хүсвэл энэ холбоосоор хандах боломжтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.