Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Эрхүү хотноо хүрэлцэн ирсэн билээ. Тэрээр тус хотын “Сибирьэкспо” төвд зохион байгуулж “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнгээ нээжээ. Нээлтийн ажиллагааны дараа Эрхүү хотын Думын дарга А.Н.Лабыгинтай уулзсан байна. Тэд 2010-2012 онд хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зуржээ. Хотууд боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, соёл урлаг гээд бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, инженерүүдийг давтан бэлтгэх, мэдээллийн технологийн салбарт түлхүү анхаарч ажиллах юм байна.







0 Сэтгэгдэл