Хөнгөнцагааны үйлдвэрт дэлбэрэлт болж, химийн хорт бодис их хэмжээгээр урсан экологийн гамшигт хүргэсэн үйл явдал Унгарт болсон билээ. Бодисыг хадгалж байсан сав нэмж цуурсны улмаас Колонтар хотын 800 оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм.
Тус улсын Байгаль орчны сайд Золтан Иллеш “Сав нэгэнт л цуурч эхэлсэн бол дахин хорт бодис асгарах л болно. Хоёр гаруй сая шоо метр эзлэхүүнтэй шингэнийг цуурсан сав тогтоож барих нь юу л бол. Болзошгүй ослоос найдвартай хамгаалах далан босгох хэрэгтэй ” гэж мэдэгджээ.
Европын холбоо энэ саналыг дэмжиж байгаа бөгөөд техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлэхээ амалсан байна.







0 Сэтгэгдэл