Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хориотой наймаа хийж явсан Монгол иргэд Хятадын цагдаад баривчлагджээ

Монгол Улсын хоёр иргэнийг Хятадын цагдаа баривчилж түр саатуулаад байгаа тухай “China Daily” өчигдөр мэдээллээ. Энэ сарын 26-ны өдөр Өвөрмонголын Эрээн хотод цагдаагийн ажилтнууд “Land Crusier-80” жийп хөлөглөсөн Монголын хоёр иргэнийг тусгай мэдээллийн дагуу 10 цаг гаруй хайсны эцэст олж баривчилжээ.

Тэдний машиныг шалгаад ирвэсний хоёр ширхэг арьс, гавлын яс авч явсныг илрүүллээ хэмээн Хөх хот дахь Хил дамнасан хориотой наймааг шалган, мөрдөх товчооны дарга Жао Зун мэдэгджээ. Олон улсын хэмжээнд агнахыг хориглосон амьтны нэг болох ирвэсийг хууль бусаар агнан арьс, савар, гавлын ясыг нь наймаалах хэрэг сүүлийн үед их гарах болсон байна.

Нэг ирвэс агнасан тохиолдолд 100 мянган юаниар торгож, 5-10 жилийн хорих ялаар шийтгэх тухай Хятадын хуулинд заасан байдаг аж. Өнгөрсөн гуравдугаар сард Хятадын Шинжаан-Уйгарын автономиг мужид хоёр малчин, ирвэс агнасны улмаас тус бүр 10 жилийн ял аван эдүгээ шоронд хоригдож буй гэнэ. Хятадын мөрдөгчийн өгүүлснээр Монголын хоёр иргэнд тус бүр 100 мянган юанийн торгууль ноогдуулж, таван жилийн хорих ялаар шийтгэж болзошгүй юм байна. Уг хэрэгт Хятадын хилийн боомтын ажилтан хамтран оролцсон байж болзошгүйг цагдаагийнхан сэжиглэн шалгаж эхэлжээ. Хууль бус наймаачид Хятадад ирвэсний арьсыг 200 мянган доллар, гавлын ясыг нь 30 мянган доллараар зардаг гэнэ.

Ш.АЛТАЙ

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.