Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хонгор чамдаа” Бөхийн өргөөнд эгшиглэнэ

 Д.Шийрэвжамцын үг, Р. Билэгтийн аялгуу “Хонгор чамдаа” дуугаар олны танил болсон дуучин Д.Намсрайноровын анхны бие даасан тоглолт ирэх ням гаригт Монгол Бөхийн Өргөөнд болно. Тэрбээр урын сандаа 30 гаруй дуутай болжээ. Тэр дундаас “Алсаас чамдаа”, “Зул цэцэг”, “Зүрхний цэцэгхэн чамдаа”, “Санах тусмаа” дуулаарай дуу нь FM радиогийн зохиолын хит дууны жагсаалтад дээгүүр байр эзэлж буй.

Тэрбээр 15 дуунаас бүрдсэн "Хонгор чамдаа" нэртэй уран бүтээлийнхээ анхны цомгоо хэвлүүлжээ. 1960, 1970-аад оны дуунуудыг ч өөрийн хоолойгоор ард түмэндээ өргөн барих дуучин залуу орон нутагт аялан тоглолтоо тун удахгүй эхлүүлнэ. Харин Монгол орноо нар зөв тойрч, түмэн олонд ая дуугаа хүргэх аяллаа ирэх хавар үргэлжлүүлэх юм. Тэрбээр фэнүүддээ шинэ уран бүтээлүүдээ хүргэхээр хоёр дахь цомгийнхаа ажилд шаргуу оржээ.

 

Г.Батцэцэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.