Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Холливудынхан луйвардуулжээ

Зээлийн карт ашиглан луйвар хийдэг Нигер гаралтай эр Холливудын цөөнгүй алдартныг хохироосон явдал гарчээ. Тэрбээр нэр хүнд бүхий жүжигчин, найруулагчдын мэдээллийг интернэтээс олж, “Ситибанк”-нд зээлийн карттай оддын өмнөөс “Картаа гээсэн” гэх мэдээлэл өгөн, шинэ карт авах маягаар луйвардаж байжээ. Хэрэгтэн Адедамола Олатунжи жүжигчин Бэн Стиллерийн мөнгөөр танилцах зуучлалын цахим хуудсанд бүртгүүлж, iTunes программ худалдан авсан байна.

Түүнчлэн түүний хохирогчоор Дэвид Духовни, “Оскар”-ын шагналт найруулагч Пол Хаггис нарыг бүртгэж аваад байгаа гэнэ. Азаар Пол Шрадер, Ноа Бау мач нарын картыг луйвар дан авахаар анкет бөглөж байх үеэр найруулагч Шрадер банкинд хандсан нь хэрэгтний үйлдлийг илчилсэн байна.


У.ТЭНҮҮН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.