Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хойд хөршийн эрдэмтэд барилгын дэвшилтэт технологиосоо хуваалцана

Барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтэд магадлал хийх аргачлалын талаар Эрхүүгийн эрдэмтэд сургалт семинар зохион байгууллаа. Улаанбаатар хотын Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын урилгаар ОХУын Эрхүү хотын Техникийн их сургуулийн проректор А.К.Комаров тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо ажлын айлчлал хийж буй юм. Айлчлалын үеэр хоёр тал хамтын ажиллагааны төрлүүдийг хэлэлцэн тогтож, санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр өндөр барилгуудыг газар хөдлөлтийн норм, дүрэмд нийцүүлэн төлөвлөх аргачлалыг дадлага туршлагатай мэргэжилтэн, тэргүүлэх багш нараар заалгах, сургалт семинар зохион байгуулах, барилга байгууламжид газар хөдлөлтийн тэсвэрлэх магадлал хийх, барилгын үндсэн араг бүтээцэд үүссэн ан цав, цууралт, суултыг хэрхэн арилгах болон барилгын дэвшилтэт технологи, үр өгөөжтэй туршлага, хамтын ажиллагааны аливаа мэдээллийг тухай бүр харилцан солилцож байхаар болжээ. Эрхүүгийн төлөөлөгчдийг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар хүлээн авч уулзан, санал солилцсон байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.