Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хойд туйл хэнийх вэ

ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев ашигт малтмалаар баялаг Хойд туйлд дахь өөрийн ашиг сонирхлыг хамгаалахад анхаарлаа хандуулах болно гэж мэдэгджээ. Цаг агаарын өөрчлөлтын улмаас Хойд туйлын мөс хайлж, тээвэрлэлт хийх зардал хямдарч байгаа нь тухайн бүс нутаг дахь эрчим хүч болон байгалийн бусад баялгын төлөөх улс орнуудын өрсөлдөөн ширүүсэх төлөвтэй болоод байгаа.
 Д.Медведев Кремльд хэлсэн үгэндээ “Туйлын бүсэд ойр оршдог орнууд байгалийн баялгыг ашиглах талаар эрдэм шинжилгээний ажлаа аль хэдийнэ эрчимжүүлж эхэлсэн төдийгүй цэргийн талын бодлого ч хүчтэй явуулж байна. Үүнээс гадна зарим орны зүгээс ОХУ-ын оролцоог хязгаарлах гэсэн оролдлого цухалзах боллоо” гэсэн байна. Гэхдээ тэрбээр аль нэг улсын нэрийг цохон хэлсэнгүй. ОХУ Хойд туйлын үлэмж хэсгийг өөрийн эзэмшлийн бүс хэмээн үздэг агаад 2007 онд бэлгэдлийн журмаар өөрийн улсын далбаатай төмөр бортгыг шумбагч хөлгөөс далайн ёроолд хаясан.
Байгалийн хий болон газрын тосны асар их баялагтай Хойд туйл газар нутгийнх нь хэсэг гэдгийг хууль ёсны болгохоор АНУ, Канад, Дани, Норвеги зэрэг орнууд ОХУ-тай өрсөлддөг. Канадын Гадаад хэргийн яам Хойд туйлын үлэмж хэсэг тус улсын мэдлийнх болохыг нотлох түүхэн болоод хөдлөшгүй баримт олон байгаа хэмээн мэдэгдсэн. Гуравдугаар сарын 29-нд Хойд туйлын бүсийн орнууд болох Канад, Дани, Норвеги, ОХУ, АНУ-ын Гадаад хэргийн яамны сайд нарын уулзалт Канадын Квебек хотод болно. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Хойд туйлыг 2020 он гэхэд тус улсын байгалийн баялгын стратегийн бааз болгох тухай баримт бичигт 2008 онд гарын үсэг зурсан. Кремль Хойд туйлыг өөрийн “болгох” хүсэлтээ баталгаажуулахаар НҮБ-д хандсан ч нотлох баримт хангатгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг нь няцаасан аж.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.