Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хойд Солонгос шидэт ундаа үйлдвэрлэсэн гэв

Тархины эд эсийг нөхөн төлжүүлж, арьсыг залуужуулагч ундааг зохион бүтээсэн гэж Хойд Солонгосын КСНА агентлаг мэдээлэв. Энэхүү гайхамшигт ундаа нь арьсыг үрчлээтэх, сэвхтэхээс хамгаалдаг төдийгүй ихэнх тохиолдолд зүрхний шигдээс болохоос сэргийлэх үйлчилгээтэй аж.

Шинэ бүтээгдэхүүнийг Хойд Солонгосын жимсний шүүс үйлдвэрлэгч “Moranbong Fruit Juice” хамтарсан үйлдвэрийн мэргэжилтнүүд хийсэн гэнэ. Үйлдвэрийн менежер “Дулааны цахилгаан станц, металлургийн ажилчдад ундаа тарааж өгөөд үр дүнг нь ажиглахад эрүүл мэндэд тустай болох нь батлагдсан” хэмээн ярьсныг КСНА агентлаг эш татжээ.

Тавдугаар сард Пхеньянд болсон олон улсын яармагт оролцсон Хятад, Герман болон бусад орны бизнес эрхлэгчдийн сонирхлыг шинэ бүтээгдэхүүн ихээхэн татсан гэдгийг тус агентлаг онцолсон байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.