Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХОЙД СОЛОНГОС зохих шийтгэлээ амсах ёстой

БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа АНУын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон “Байж боломгүй өдөөн хатгалга хийж, БНСУ-ын байлдааны хөлөг онгоцыг живүүлэн 46 хүний амь насыг хөнөөсөн Ким Чен Ирийн дэглэмд ямар хариу өгөхийг дэлхийн хамтын нийгэмлэг шийдэх ёстой” гэлээ.

Түүний айлчлалын гол зорилго нь өөрийн холбоотон Сөүлийг дэмжиж байгаагаа нотлохоос гадна Хойд Солонгосын талаар дангаараа шийдвэр гаргах боломжгүй гэдгийг түншдээ ойлгуулах явдал гэж шинжээчид дүгнэв.

Пхеньяны шумбагч онгоц “Cheonan” хөлгийг живүүлсэн гэсэн олон улсын шинжээчдийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс Бээжин татгалзсаар байгаа бөгөөд “Бид сөргөлдөөнөөс яриа хэлэлцээг, хурцадмал байдлаас тайван замыг илүүд үзэх бодлого баримтална. Бүх талын мэдээллийг нарийн нягт шалган үзнэ” гэдгээ тус улсын Гадаад хэргийн яам албан ёсоор мэдэгдсэн.

Байдалтай танилцахаар Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао өнөөдөр Сөүлд албан ёсны айлчлал хийнэ. Ээлжлэн хийж байгаа мэдэгдэл, арга хэмжээний улмаас Солонгосын хойгийн байдал улам хурцдаж, үл итгэх байдал газар авч байна. Сөүл өөрийн иргэний агаарын тээврийн компаниудад Хойд Солонгосын агаарын орон зайгаар нисэхгүй байх тушаал өгчээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.