Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хойд Солонгосын Засгийн газраас уул уурхайн чиглэлээр манайд ажилтнуудаа илгээх хүсэлтэй байна

Хойд Солонгосын Засгийн газраас Төв Азийн бүс нутагт ялангуяа Монголд уул уурхайн чиглэлээр ажиллах хүч илгээх хүсэлтэй байна гэж АНУ-ын нэгэн телевиз олон нийтэд мэдээллээ. Эрх бүхий нэгэн албан тушаалтны утсаар өгсөн мэдээлэлд Хойд Солонгосын Засгийн газар манай улсад ажиллах хүч нийлүүлэх асуудлаар байнга хүсэлт тавьдаг, энэ талаар харилцаагаа хадгалж үлдэх хүсэлтэй байдаг аж.

Түүнчлэн ирэх гуравдугаар сараас уул уурхайн чиглэлээр хийгдэх төсөл, хөтөлбөрүүд бүрэн хэрэгжиж эхэлнэ. Энэ үеэр уул уурхайн салбарт мэргэшсэн ажилтан бүртгэж авах юм. 

Манай улс 2008 оноос эхэлж Хойд Солонгосоос ажилтан авах болсон бөгөөд 2013 онд 5000 ажилтан авч байжээ. 

Гэвч түүнээс хойш манай улсад нүүрлэсэн эдийн засгийн хямралаас болж, ажилтны тоог 1000 хүртэл бууруулсан аж. Хойд Солонгосын Засгийн газар БНХАУ, ОХУ-д иргэдээ албадан хөдөлмөр эрхлүүлж, үүнээс жил бүр 200 сая ам.долларын орлого олдог гэж эх сурвалж мэдээлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.