2000 оны Парисын тунхагт уриалсны дагуу Олон улсын хорт хавдартай тэмцэх холбооноос (UICC) 2005 оноос дэлхийн хэмжээнд хорт хавдрын эсрэг үйл ажиллагааг санаачилжээ. Түүнээс хойш жил бүрийн хоёрдугаар сарын 4-нийг “Хорт хавдрын эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэжээ. Энэ жил “Хорт хавдраас сэргийлэх боломжтой” уриан дор тэмдэглэлт өдрийг өнгөрөөж байна. Энэ жилийн хавдартай тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан ЭМЯ, Хавдар судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн сэтгүүл зүйн “Оюуны дархлаа” ТББ хамтран “Хавдраас сэргийлэх боломжтой” өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Иргэн та энгийн аргаар энэ хадраас өөрийгөө урьдчилан сэргийлэхийн тулд тамхинаас гарах, архины хэрэглээг хязгаарлах, наранд биеэ хэт шарахгүй, зохистой эрүүл хоол, хүнс хэрэглэж, тогтмол хөдөлгөөнтэй байх нь хорт хавдар үүсгэдэг халдваруудаас хамгаална. Хожуу үедээ орсон хавдрыг бүрэн эмчлэх боломжгүй байдаг гэнэ. Хорт хавдрыг эрт оношилбол төгс эмчлэгдэх боломжтой. Дэлхийд жил бүр 12 сая хүн хорт хавдраар өвчилж, 7.6 сая хүн хавдрын улмаас нас бардаг аж.







0 Сэтгэгдэл