Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Ховч”

Залуусын хайр дурлалын өнгийг дэлгэцнээ буулгасан “Ховч” уянгын драмын кино энэ сарын сүүлээр дэлгэцнээ гарах гэж байна. Зовлон жаргал, хайр дурлал, атаа хорсол гээд хүний амьдралд тохиолддог бүхий л асуудлыг гаргаж залууст нэгийг бодуулж, хоёрыг сануулахыг зорилгоо болгосон уг кино “Кван эффект энимэшн” студийн залуусын анхны бүтээл.

Киноны дүрүүдэд гавьяат жүжигчин Ё.Цог, загвар өмсөгч С.Ариунбилэг болон залуу жүжигчид тоглож, зохиолч, найруулагчаар С.Намсрай ажиллажээ. “Бусдад хар муу санан хов зөөх нь ямар уршигтай болохыг бид киногоороо харуулахыг хичээсэн. Тиймээс “Ховч” гэж нэрлэхээр шийдсэн юм.

Эл бүтээлийг манай студийн уран бүтээлчдийн гараа гэж хэлж болно. Бид киногоороо хүмүүсийг уйлуулж, инээлгэж эсвэл ашиг олохыг бус үе тэнгийн залуустаа өөрсдийн алдаа оноог харах боломж олгохыг хүссэн” хэмээн киноны уран бүтээлчид ярилаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.