Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ховор бүтээлүүд нэгэн тайзнаа

 Дуурь бүжгийн эрдмийн театрт ирэх ням гаригт Төрийн шагналт Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг”, Н.А.Римский, Н.Корсаковын “Щехеразада” балет тоглоно. Эдгээр бүжгэн жүжиг нэг бүлэгтэйн зэрэгцээ ойрын хоёр жилийн хугацаанд театрын тайзнаа тоглогдоогүй аж.

“Шарилжин дундах цэцэг” бүжгэн жүжгийн цомнолыг Ч.Нацагдорж бичиж, бүжгийг ардын жүжигчин Б.Жамъяндагва дэглэжээ. “1001 шөнийн үлгэр”-ээс сэдэвлэсэн “Щехеразада” бүжгэн жүжгийг ч тэрбээр дэглэсэн юм. Энэ хоёр бүжгэн жүжгийн анхны тоглолт 1963 оны гуравдугаар сарын 7-нд ДБЭТ-т болж байсан аж.

Анхны тоглолтыг Төрийн шагналт, ардын жүжигчин Ж.Чулуун удирджээ. Дашрамд дуулгахад, “Чулуун” сангийнхан энэ ондоо багтаан “Шарилжин дундах цэцэг” бүжгэн жүжгийн партитурыг шинэчлэхээр болсон байна.

Ж.СЭЛЭНГЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.