Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ховдын 14 тэмцэгч буцжээ

Суулт, өлсгөлөн зарлаад буй АНАТХны зарим гишүүн, дэмжигч өөрсдийгөө улс төрд ашиглагдаж байна гэж үзжээ. Ховд аймгаас ирсэн 14 төлөөлөгчтэй УИХ-ын гишүүн С.Бямбацогт уулзахад тэд ийм бодолтой буйгаа хэлсэн гэнэ. “Бид зөвхөн сонгуулийн амлалт нэхэх зорилготой ирсэн. Гэтэл Засгийн газар амлалтаа хэрэгжүүлэхээр болсон.

АНАТХны удирдлага үндсэн зорилгоосоо хазайж, УИХ тарах ёстой гэх мэтээр улс төрийн үйл ажиллагаа явуулж буйг дэмжихгүй байна” гэж АНАТХ-ны Ховдын салбарын гишүүд ярьжээ. Тэд 1.5 сая төгрөгийн амлалтыг хэрэгжүүлэхдээ малч дын зээлд нэг хэсгийг зориулах талаар санал тавьсныг Зас гийн газарт уламжлахаа С.Бямбацогт амлажээ.

Мөн З.Алтай, Д.Энхбат, С.Оюун нар өнгөрсөн баасан гаригт улс төрийн суулт хийж буй иргэдтэй уулзаж, дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.