Улсын химийн XXI олимпиадыг ХААИС-ийн Байгалийн ухааны сургуулийн химийн тэнхимээс зохион байгууллаа. Тус олимпиадад МУИС, ШУТИС, ЭМШУИС, МУБИС болон Орхон, Говь-Алтай аймгийн есөн их дээд сургуулийн 70 гаруй оюутан оролцож, мэдлэг чадвараа сорьсон юм. Хоёр бүлэг болгон зохион байгуулсан олимпиадын “А” бүлгийн нэгдүгээр байрт Орхон аймгийн Техникийн коллежийн оюутан Түвшинбат, МУИС-ийн оюутан Л.Ганчимэг, ЭМШУИС-ийн оюутан Г.Ганхөлөг нар удаах байруудад шалгарав. Харин “Б” бүлгээс МУИС-ийн оюутан Н.Энхбаяр эхний байр эзэлсэн бол ЭМШУИС-ийн оюутан Н.Цэрэндагва, МУИС-ийн оюутан М.Мөнхшүр нар хоёр, гуравдугаар байрт орлоо.







0 Сэтгэгдэл