Монгол Улсад Хил хамгаалах алба байгуулагдсаны 77 жилийн ойд зориулан тус байгууллагаас “Эх орны хил” уралдааныг зарлажээ. Уралдаанд мэргэжлийн хөгжмийн зохиолчид, ая зохиогч, яруу найрагчдаас гадна, дуу хөгжим, яруу найраг сонирхогчид оролцож болох бөгөөд улсын хилийн түүх, хилчдийн баатарлаг дайчин үйлс болон ахуй амьдрал, албаны үйл ажиллагаа, эх оронч үзэл, алдар гавьяаг уран сайхнаар дүрсэлсэн, мэргэжлийн шаардлага хангасан бүтээлийг есдүгээр сарын 1-ний дотор ХХЕГ-т хүлээн авч, хоёр үе шаттайгаар шалгаруулах юм байна. Тэргүүн байранд шалгарсан бүтээл нэг сая төгрөгийн шагналтай аж.







0 Сэтгэгдэл