Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хил хаасан хугацаанд Монгол банкинд тушаах алтны хэмжээ огцом ӨСЧЭЭ

Монголбанкны алт худалдан авалтын хамгийн сүүлийн статистикт энэ оны нэгдүгээр сард Монголбанканд тушаасан алтны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс зургаа дахин, хоёрдугаар сард энэ тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. 

Монгол банкны өнгөрсөн оны нэгдүгээр сард 597.1 кг алт худалдан авсан бол энэ оны нэгдүгээр сард 3557.6 кг-ыг авчээ. Мөн өнгөрсөн оны хоёрдугаар сард 95.9 кг-ыг авсан бол өнгөрсөн сард 952.5 кг-ыг худалдаж авсан байна.

Монгол банкинд алт тушаалт ийнхүү огцом өссөн нь хил хаасантай холбоотой юу гэх таамаглал байна. Учир нь  алт тушаалт нэмэгдэх бус, эсрэгээрээ буурсаар байсан. 

Гэтэл хил хаасан хоёр сарын хугацаанд тушаасан алтны хэмжээ арван жилийн дунджаас даруй 5-6 дахин их, 2000-3000 кг-аар нэмэгдсэн байна.

Энэ нь хил хаагаагүй энгийн үед алтыг Монгол банкинд тушаахгүйгээр хууль бусаар хил давуулж, худалдаалдаг уу гэдгийг илэрхийлж байгаа юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Хил хаасан хугацаанд Монгол банкинд тушаах алтны хэмжээ огцом ӨСЧЭЭ

  • Авилгал өгөөд хил гаргаад байсан болж таарлаа даа! Иймэрхүү шударга бус явдал олон бол манай орон хөгжихгүй

  • Avatar Зочин says:

    Гаалийнхан хуйвалдаж алтыг хилээр гаргадаг гэж олон жилийн турш ярьж бичдэг байсан ч хэн ч тоодоггүй байсан, бодвол хуулийнхан хам хэрэгтнүүд байсан байж таарна