Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хил зөрчин, хөлдөөсөн чоно наймаалагчид баригдав

Манай улсын таван иргэн өвөрмонголчуудтай хамтран урд хөрш рүү хөлдөөсөн чоно гаргаад баригджээ. Дорноговь аймгийн хилийн 0168 дугаар ангийн хариуцсан хэсгээр нэгдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө манай улсаас машинтай этгээдүүд хил зөрчөөд буцаж орж ирсэн байхыг хилчид илрүүлсэн байна. Уг хэргийг хилийн тагнуулынхан мөрдөн шалгаж, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат, одоо Улаанбаатар хотод амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй Э.Эрдэнэбуян, тус аймагт амьдардаг эрхэлсэн тодорхой ажилгүй Оргил, Болдбаатар, Насанбат, Өмнөговь аймгийн харьяат Батчулуун нар үйлдсэн байсныг нь тогтоожээ. Эдгээр хил зөрчигчид нь Батчулууны эзэмшлийн ӨМӨ 15–25 дугаарын фургон машинд 50 ширхэг хөлдөөсөн чоно ачин нууцаар хил нэвтрүүлсэн байжээ.
 Хил зөрчигчид цагдаагийнханд мэдүүлэхдээ “Хотоос 50 ширхэг хөлдөөсөн чоно авч, 17-ны өглөө дугаар заставаас хойш 30 км-т байдаг Уушиг гэдэг газар очиж, өвөрлөгч Цэнгэл гэдэг хүнтэй утсаар холбогдон 24.00 цагийн үед хилийн дугаар тэмдгийн чиглэлээр чоноо өгөлцөж авалцсан” гэжээ.
2010 он гарсаар ийм хэрэг нэг биш удаа гарчээ. Дорноговь аймгийн  Хатанбулаг сумын харьяат С.Мөнхбат, С.Сонинбилэгт нар хоёр тэмээнд 20 ширхэг хөлдөөсөн чоно ачиж, улсын хил зөрчихийг завдсан, “Сан транс” ХХК-ийн ажилтан Ли-Жан-Ли, Күй Вей нар шалган нэвтрүүлэх боомтоор “Faw” маркийн автомашиндаа 78 ширхэг хөлдөөсөн чоно нууж улсын хил нэвтрэхийг завдсан, Замын-Үүд–Эрээний чиглэлийн ачааны галт тэрэгний хоёр вагонд 10 ширхэг хөлдөөсөн чоныг экспортын төмрийн хүдрийн дор нууж, улсын хил нэвтрүүлэхээр завдсан зэрэг хэргийг хил, гаалийнхан илрүүлж мөрдөн шалгаж байна.   

  
      
Ч.Уранбилэг
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.