Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хил зөрчигчийг дахин саатуулав

2010 он гарсаар улсын хил зөрчсөн тохиолдол буурахгүй байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Увс аймгийн Баруунтуруун дахь Хилийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр тус аймгийн Тэс сумын хоёрдугаар багийн иргэн Цэвээний Даалхай улсын хил зөрчиж яваад ОХУ-ын хилчдэд саатуулагджээ. Тэрбээр 2002 оноос хойш удаа дараа хил зөрчин, улсын хилээр хууль бусаар эд бараа давуулах, мал хулгайлах, наймаалах зэрэг зөрчил гаргаж байжээ. Түүнийг ОХУ-ын хилийн цэргийнхэнтэй уулзалт зохион байгуулж эх оронд нь авчирсан байна.
Мөн Хөвсгөл аймаг дахь 0257 дугаар ангийн хариуцсан хэсгээр Ханх сумын иргэн М.Болдоо хууль бусаар эд зүйлс хил давуулахаар оролдох үед нь манай хилчид саатуулсан байна. Түүнд хууль хяналтын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Хөвсгөл аймаг дахь хилийн 0257 дугаар ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 9-нд Ханх сумын иргэн Ж.Энхболд дотоодоос морьтой хил зөрчин гурван боодол хятад барааг ОХУ-ын тал руу хил давуулан гаргаад буцаж ирснийг саатуулан тагнуулын байгууллагад шилжүүлсэн аж.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.