Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хил зөрчигчдийг илрүүлэв

Улс орон даяар үүсээд буй онцгой нөхцөл байдлын үед хилчид улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байна. Монгол Улсын Баатар Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн 0101 дүгээр ангийн 0312 дугаар салбарын хариуцсан хэсгээр иргэд уржигдар нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн байна. Тодруулбал, хилийн дугаар тэмдгийн чиглэлд дотоодод улсын хилээс 300м-т автомашинтай зургаан хүн хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэнийг хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан гэрээт хилчин түрүүч Б.Амгалан, ахлах байлдагч Ж.Батхүү нар илрүүлэн саатууллаа. Үүргээ амжилттай гүйцэтгэсэн дээрх алба хаагчдыг Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар “Хилийн төлөө” тэмдгээр шагнажээ.

1
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.