Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хил дээр дахин буун дуу гарлаа

Гурван хүний амийг хөнөөж, хүн барьцаалсан хилчдийн хэрэг өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. Гэтэл хилийн ангид дахин буун дуу гарчээ. Уг хэрэг өнгөрсөн мягмар гаригт Сэлэнгэ аймаг дахь 0243 дугаар ангийн 0281 дүгээр салбарт гарсан байна.   Хашаатын харуулд үүрэг гүйцэтгэж байсан ахлах байлдагч А.Батмөнх амиа хорлохоор завдсан аж. Уг хэргийн талаар тодруулахад “Ангийн удирдлагын зүгээс ямар ч дарамт шахалт байгаагүй” гэсэн юм. Одоогоор өөрийгөө буудсан байлдагчийн биеийн байдал сайжирч байгаа гэнэ. Уг хэрэгт Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.