Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хилээр 10 000 орчим сум, галт хэрэгсэл оруулж ирсэн наймаачдыг саатууллаа

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хууль бусаар ангийн болон байлдааны зориулалттай их хэмжээний сум, галт хэрэгсэл оруулж ирдэг бүлгийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд энэ сарын 28-нд үйлдэл дээр нь илрүүлэн дайчлан баривчилжээ. Бидэнд олдсон мэдээллээр хилээр хууль бусаар оруулан ирж, нийслэлд борлуулдаг сүлжээтэй бөгөөд дээрх боомтод дөрвөн хүнийг нь саатуулсан юм байна.

Байлдааны болон хууль сахиулах байгууллагын албан хэрэгцээнд ашигладаг галт зэвсэг, сум, галт хэрэгслийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, худалдахдаа холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл авах ёстой. Гэвч дээрх бүлгийнхэн ямар ч тусгай зөвшөөрөлгүй улсын хилээр нэвтрүүлж, улмаар Улаанбаатарт авчран зарим зах, худалдааны төвд борлуулдаг байсан нь шалгалтаар тодорхой болсон гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Хилээр 10 000 орчим сум, галт хэрэгсэл оруулж ирсэн наймаачдыг саатууллаа

  • Avatar нараа says:

    ангийн бууны татвар хураамж өсөөд л хүмүүс ч буугаа их зарах болж бодвол хулгайгаар орж ирсэн байлдааны буу хураамж төлбөргүй байх нь тодорхой.

  • Avatar Зочин says:

    Харамсалтай юм болжээ тэрүүгээр чинь л хэдэн хулгайчаа хэвтүүлэх байсымдха