Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хилээр их хэмжээний самар гаргасан байцаагчийн хэргийг түдгэлзүүлжээ

Замын-Үүдийн хилээр бусадтай нийлж их хэмжээний самар гаргасан гаалийн байцаагч Цийрэгзэнгийн хэргийг прокурорууд саяхан түдгэлзүүлжээ. Самар хилээр гаргасан асуудлыг өнгөрсөн хавар Гаалийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газраас хамтарсан Ажлын хэсэг гарч, гэнэтийн шалгалтаар илрүүлсэн юм.

Тус боомтын эх сурвалжийн мэдээлснээр гаалийн улсын ахлах байцаагч н.Цийрэгзэн, Ховд аймгийн самрын ченж С.Болд нар хуйвалдан 40 тн-ын чингэлэгтэй машинд самар ачиж хууль бусаар хил нэвтрүүлжээ.

Улсын хилээр 2008 оноос хуш модны самар гаргахыг хориглосон ч энэ мэт хууль бус үйлдэл гарсаар байгаа юм. Хууль хяналтын байгууллагынхан ийм тохиолдлыг илрүүлдэг ч хариуцлага хүлээлгэж байсан нь цөөн.

Энэ хэргийг үйлдсэн С.Болд өмнө нь хууль бусаар самар гаргаж байсан ч мөрдөн байцаагчид хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байх юм. Шалгалтын дараа Цийрэгзэн, С.Болд нарт эрүүгийн хэрэг үүсгэн Ганцхудагт цагдан хорьсон ч тэд тус төвөөс долоо ч хонолгүй гарчээ. Хууль бус наймаанд холбогдсон гаалийн байцаагч ажлаа хийж буй талаар эх сурвалж мэдээллээ.

Түүнд холбогдох хэргийг түүний дотнын найз НПГ-т дээгүүр алба хашиж байсан нэгэн түдгэлзүүлж, прокурорт ажилладаг эхнэр нь ч нөлөөлсөн гэж хардах хүн цөөнгүй байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас бидний авсан мэдээллээр самрын 36 тн чөмгийг 100 гаруй тн хушны боргоцойноос гардаг.

Зах зээлийн ханшаар ийм хэмжээний самар нь өмнөд хөршид 650 мянган доллараар үнэлэгдэх гэнэ.

Г.Орчлон

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.