Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хилчдийн хэргийг буруу зүйлчилсэн гэж үзжээ

Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь хилийн цэргийн 0129 ангийн дөрвөн цэрэг зэвсэглэн харуулын дарга, заставын орлогч зэрэг гурван хүний амь насыг хохироон, зургаан цэргийг барьцаалсан ноцтой хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө гарсан билээ.

Тэдэнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх анхан шатны журмаар хэлэлцэн байлдагч Э.Оюунболд, Г.Лхагважав, М.Тулга нарт ялын дээд хэмжээ оноож, Р.Энхжаргалыг 25 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс тэдэнд холбогдох хэргийг ялын зүйлчлэл тохироогүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор шүүхээс өгсөн чиглэлийн дагуу мөрдөн байцаах ажиллагаа явуулах чиглэлийг даалгасан даалгавар бичиж, өчигдөр УМБГын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлжээ. Бидэнд олдсон мэдээллээр давж заалдах шатны шүүхээс шархадсан офицерт халдсан үйлдлийг хүний амь нас бүрэлгэхийг завдсан гэж зүйлчилсэн нь буруу гэж үзсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.