Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хилийн үнэ, валютын ханш шатахууны үнэд зохицуулалт хийхэд хүргэжээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар зарим боомтоор орж ирэх дизель түлшний онцгой албан татварыг нэмэхээр шийдвэрлэжээ. Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа дизель түлшинд өмнө нь 30.0 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 115 мянган төгрөг болгож, бусад автобензинд ногдуулж байгаа онцгой албан татварыг хэвээр үлдээсэн байна.

Түүнчлэн алслагдсан бусад боомтоор орж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулж буй онцгой албан татварт өөрчлөлт оруулаагүй ажээ. Дээрх шийдвэрийг өнөөдрөөс мөрдөх юм байна. Зарим шатахууны онцгой албан татварыг нэмэх болсон шалтгаан нь нефтийн экспортын хилийн үнэ, валютын ханшийн бууралттай холбоотой аж.

Дээр нэр дурдсан боомтуудаар орж ирж байгаа дизель түлшний хилийн үнэ тонн тутамд 24 доллараар буурсан бол харин А-80, Аи-92 бензиний хилийн үнэ нэмэгдсэн юм байна. Тиймээс Газрын тосны газраас Засгийн газарт асуудал оруулж, үнийн өсөлтийг дотоодын зах зээлд нөлөөлүүлэхгүйгээр шийдвэрлүүлсэн нь энэ юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.