Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хилийн тор тасалсан хүмүүсийг илрүүлжээ

Замын-Үүд дэх хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэгт энэ сарын 7-8-нд шилжих шөнө хилийн тор тасдаад буцаж зугтсан хэрэг гарсныг бид мэдээлсэн.

Дотоодоос мотоцикльтой хоёр хүн саадыг тасалсан мөр тухайн үед олдсон бөгөөд хил хамгаалах байгууллагынхан, цагдаа, тагнуулын ажилтнуудтай хамтран шалгаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдүгээр багийн иргэн Г.Дашням, Б.Өсөхбаяр нар уг хэргийг үйлдсэнийг тогтоожээ.

Хил зөрчихийг завдсан хүмүүсээр хилийн торны төлбөрт 110.000 төгрөг төлүүлж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгожээ.

Г.ОРЧЛОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.