Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хилийн ойролцоо оросууд аргаль агнажээ

Хилийн 0245 дугаар ангийн …дугаар заставын хариуцсан хэсэгт буун дуу гарчээ. Энэ сарын 8-нд хилийн шугамын ойролцоо 10 удаа буудсан асуудлыг хилчид шалгахад нэг аргаль үхсэн, шархтай нэг нь нутгийн гүнд орж ирсэн байжээ. Энэ талаар ХХЕГ-ын албаны хүнээс тодруулахад “ОХУ-ын талаас 12 аргаль улсын хил даван орж ирж, хилийн шугамаас 300 метрт нэг аргаль үхсэн, нэг аргаль шархдаж нутгийн гүн рүү явсан ул мөр байсан.

Зөрчлийг ОХУ-ын талтай хамтран шалгаж байна. ОХУ-ын тал зөрчлийн дагуу хууль бусаар аргаль агнасан этгээдийг илрүүлж, холбогдох арга хэмжээ авсан талаараа хилийн төлөөлөгчийн шугамаар мэдэгдэнэ” гэв. Энэ талаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Увс аймаг дахь салбарт ч мөн хил хамгаалах байгууллагаас мэдээлжээ.

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.